ЗӨВӨЛГӨӨСОНИН ХАЧИНТАНИН МЭДЭХҮЙХООЛЭРҮҮЛ МЭНД

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон хоол боловсруулалтыг дэмждэг 6-н жимс.

БНСУ-д ургацын баяр болж байгаатай холбогдуулан энэ мэдээг бичиж байна. Та бүхэнд хэрэгтэй байжмагадгүй юм. Баярын өдрүүдээр аялаж зугаалаад тослог хоол унд хэт их идэснээс болоод хоолны шингэц удаан байвал. Эдгээр жимснээс идээд үзээрэй.

-АЛИМ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж

хоол шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.

-КИВИ нь уургийн шингэцийг сайжруулдаг.

Кивид агуулагдах пектиний бодис нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Хүний биед ашиг тустай микро биетүүдийг идэвхжүүлж, муу бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулна.

-ХАН БОРГОЦОЙ

Хан боргоцойнд “bromelain” хэмээх үрэвслийг намдаадаг найрлага агуулагддаг. Тийм учраас Өмнөд Америк болон Төв Америкт хан боргоцойг үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл системийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэсээр ирсэн.

-ТООР

Тоор нь өөрөө эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ач тустай. Энэ нь
бага зэргийн тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд өтгөн хаталттай хүмүүст үүнийг тогтмол идэж байхыг зөвлөж байна. Хүнсний эслэг ба түүний тайвшруулах үйлчилгээ нь гэдэс болон түүний ханыг цэвэрлэхэд чухал үүрэгтэй билээ.

 

-Ходоод гэдсийг бэхжүүлэгч ИНЖИР:

Намрын улирлын чанартай инжир жимс нь хүмүүсийн идэх дуртай жимснүүдийн нэг юм. Шаржигнуурт бүтэцтэй, ислэг болон магни татахуйц инжир нь шим тэжээл, кальци мөн Refuge гэж нэрлэгдэх уураг задлах фермент агуулсан байдаг. Уураг шингээх хатуу фермент нь инжир модны латекс дотор байдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний асуудлыг багасгахад тусладаг. Мөн инжир нь ходоодыг идэвхтэй байлгахад тусалж, ходоод хамгаалах үйлчилгээтэй. Энэ нь өтгөн хаталтыг арилгах урьдчилан сэргийлэх үр дүнтэй жимс юм.

-Гэдэсний цочромтгой хам шинжийг алга болгох Рарауа жимс

Рарауа жимс нь Kimo papain болон papain агуулагдсан ферментүүд байдаг ба өтгөн хаталтаас урьдчилсан сэргийлэх, ходоодны үрэвсэл бууруулахад тусалдаг.

 

news by: goodnews.mn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button