АМЬТАДБУСАДСОНИН ХАЧИНТАНИН МЭДЭХҮЙ

Оготны ертөнц ба нийгмийн сүйрэл

Түүхэнд хамгийн хачирхалтай шинжлэх ухааны туршилтыг доктор Жон Калун хийсэн юм. Түүхэнд хамгийн хачирхалтай шинжлэх ухааны туршилтыг доктор Жон Калун хийсэн юм. Тэрээр оготны нийгмийн бүтцийг судлах замаар хүний нийгмийг тайлбарлах зорилго тавьжээ. Ингээд тэрээр хоол, хүнс хангалттай, дулаан байр бэлэн Оготны Диваажинг байгуулсан байна.

Жон Калун

Оготны Диваажинд эхлээд тэрээр 4 хос оготно оруулжээ. Нэгэнт бүх зүйл бэлхэн учир эхэндээ үржил маш хурдтай явагдсан байна. 1 жилийн дараа гэхэд оготны тоо 620 болсны дараа үржил удааширч эхлэв. Хэдийгээр талбайн хувьд 3840 оготно тухтай амьдарчихаар байсан боловч нийт оготны тоо 2200 хүрсний дараагаас өсөлт тэг зогсчээ. Ингээд маш хачирхалтай үзэгдлүүд бий болж эхлэх нь тэр. Эр оготнууд эм оготнотой хавьтахаа байж, эм оготнууд маш ширүүн зан авиртай болж байв. Эм оготнууд гөлчгийндөө хайр найргүй хандаж, эрт хөхнөөс гаргах, гэмтээх зэрэг зан авир гаргадаг болсон байна. Ингээд нялхсын дундах нас баралт огцом нэмэгджээ. Шинээр царайлгууд гэх нэртэй эр оготнууд бий болов. Тэд эм оготнотой харьцахгүй ба өөрөөсөө бусад оготнод огт санаа тавихгүй. Хоорондоо тоглохгүй. Хоорондоо ноцолдохгүй. Газар нутаг, эм оготноо хамгаалдаг эр оготны зан авирийг огт үзүүлэхгүй. Зөвхөн өөрийнхөө сайн сайхан байдалд анхаарал хандуулж, арьс үсээ нямбайтал цэвэрлэж, хоол ундаа сайтар иднэ. Царайлгууд дунд ижил хүйстний харилцаа үүсэх явдал бий болжээ. Мөн оготны диваажинд хэдийгээр хоол хүнс хангалттай байсан ч каннибализм буюу бие биенээ идэх үзэгдэл бий болсон байдаг. 1968 онд эхэлсэн туршилтаас 5 жилийн дараа эндэхийн сүүлчийн оготно үхсэн байна. Эрдэмтэн өөрөө энэхүү туршилтын үр дүнг орчин үеийн хүний нийгэмд болж буй үйл явдлуудтай жишиж үзсэн байдаг. Манай нэг Япон захирал түүний 25 настай хүү нь гэрээс гарах сонирхолгүй, болзоонд явдаггүй байнга компьютерийн өмнө суух болсон нь санааг нь зовоох болсон талаар ярьсан. Мөн саяхан Хятадын засгийн газар эмэгтэйлэг имижтэй эрэгтэй поп одуудыг ТВ-ээр гаргахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа. Манай улсын хувьд хэт их халамж, компанийн захирлууд ажил хийх хүн олдохоо байсныг халаглах ярих зэргээс бас жишиж үзэж болно. Халамжийн хувьд Монголд л 20, 30 гарчихаад аав ээжээрээ тэжээлгээд, машин авахуулаад сууж байдаг эв эрүүл, сав саруул залуусыг харж болно шүү. Финляндын ЕСтай нэг удаа уулзахад 16 нас хүрээд финлянд залуус биеэ даадаг, дахиж хэзээ ч аав ээжээсээ мөнгө авдаггүй гэж байсан. Хүн хоолоо өөрөө олж идэх ёстой. Жон Калун докторын үзэж байгаагаар хоол унд олох, өрх гэрээ авч явах буюу АМЬДРАЛЫН ЗОРИЛГО үгүй болсноор оготны нийгэм сүйрсэн. Тэгэхээр бид энэ их хавтгайрсан халамж, налайсан байдлаа анхаарч харах цаг болсон. “Орчин үеийн нийгэмд эмэгтэйлэг, нийгэм-үр төлөө хамгаалах чадваргүй, амьдралын зорилго-амбиц байхгүй, хов живчин эрчүүд, эх хүний инстинкт байхгүй, хэт стресстэй, ууртай, уцаартай, феминизмийг тэс буруугаар ойлгож хийрхсэн хүүхнүүд олноор бий болж байна гэж нэгэн ажиглагч дүгнэснийг бас энд оруулмаар санагдлаа.

эх сурвалж: fb/Ө.Ганзориг    news by: goodnews.mn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button