ЗӨВӨЛГӨӨСОНИН ХАЧИНТАНИН МЭДЭХҮЙЭРҮҮЛ МЭНД

Шөнийн цагаар шүршүүрт орох нь сайн нөлөөтэй

1-Хэт их хөлрөлттэй тэмцдэг

Арьс судлаачид өдөрт ойролцоогоор 5-10 минут шүршүүрт орохыг зөвөлдөг байна. Бидний зарим нь өглөө сэрээд шүршүүрт орохыг илүүд үздэг бол зарим нь өдөр тутмын стрээссээ шөний цагаар шүрүүрт орж усанд хэвтэхийг илүүд үздэг. Хэдийгээр шүршүүрт орох цаг нь таны хувийн сонголтоос хамаардаг боловч шөнийн цагаар үүнийг хийхээр шийдсэн хүмүүсийн гоо үзэсгэлэн, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг байх нь!

Шөнийн цагаар шүршүүрт орох нь таны эрүүл мэнд, гадаад үзэмжинд тустай хэд хэдэн арга байна.

 

2. Энэ нь таньд хурдан унтахад туслах болно.

Оройн шүршүүр нь таны бие, сэтгэлийг тайвшруулдаг бөгөөд хэрэв та үүнийг цаг тухайд нь хийвэл илүү сайн унтах болно. Унтахаасаа 90 минутын өмнө бүлээн усанд шүршүүрт орох нь ердийнхөөс 10 минут хурдан унтахад тусална. Энэ нь халуун ус таны биеийн температурыг бага зэрэг бууруулдагтай холбоотой бөгөөд энэ нь унтах цаг болсон гэсэн дохиог бие махбодид өгдөг.

3. Улирлын чанартай харшлыг хөнгөвчлөх боломжтой.

Хэрэв та улирлын чанартай харшилтай бол шөнийн цагаар шүршүүрт орох нь шинж тэмдгийг арилгахад тусална. Гадна орчны тоос болон харшил үүсгэгч бодисууд арьс, хувцсандаа нэвт шингэж, унтахаасаа өмнө шүршүүрт орохгүй бол ор дэрний даавуунд чинь орж магадгүй гэсэн үг юм. Хэрэв та өглөө шүршүүрт орох зуршилтай бол тааламжгүй шинж тэмдгүүдээс зайлс хийхийн тулд дэглэмээ өөрчилж, унтхаасаа өмнө шүршүүрт орохыг бодоорой.

4. Таны үс илүү эрүүл болно. Хэрэв та орой үсээ угаадаг бол байгалийн агаарт хатаахад илүү их цаг хэрэгтэй болно. Энэ нь эргээд таны үсийг гялалзуулж чийгийг сайн хадгалдаг. Өглөө яаран үсээ үлээлгэж хатаах нь таны үсний хэлхээнд гэмтэл учруулж, сул, үхмэл өнгө муутай болгодог.

6. Булчин зангирч шүрмэс татахаас сэргийлж магадгүй.

Хэрэв ажлын урт өдөр ажилласны дараа булчин чинь өвдөж байвал халуун шүршүүрт орох нь тааламжгүй мэдрэмжийг арилгахад тусална. Халуун ус таны биед хүрэхэд булчинг сулалж тайвшруулж шөнийн нойрыг сайжруулдаг. Бүлээн шүршүүрт орсоноор шөнийн цагаар хөл хавагнахаас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд энэ нь нийт хүмүүсийн 60 хүртэл хувьд тохиолддог нийтлэг өвчин юм.

мэдээллийн их сурвалж: brightsite      goodnews.mn

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button