АМЬТАДБУСАДЗӨВӨЛГӨӨСПОРТТАНИН МЭДЭХҮЙУЯАЧДАД ЗОРИУЛАВХӨДӨӨ АЖ АХУЙ

Өвөл яагаад заавал морио нэмнэх шаардлагатай бэ цуврал 1 өвлийн нэмнээ

Сайн байнуу эрхэм хүндэт уяачдаа та бүхэн минь хадлан тэжээл гээд завгүйл явнуу. Би та бүхэндээ мэдсэн сурсан зүйлээ цувралаар хуваалцаж байхаар шийдлээ. Та бүхэн ч гэсэн санаа бодлоо сэтгэгдэл хэсэгт чөлөөтэй хуваалцаж бидний бие биенээсээ суралцах талбар юм.

Тэгэхлээр МОНГОЛ улс эрс тэс уур амьсгалтай бөгөөд өнөө цагт морийг жилийн 4 н улиралд эдэлж арчилдаг болсон.

1-рт морь уяхын тулд нэн түрүүнд морио эрүүл байлгах бэртэл гэмтэлгүй байлгах нь 100% биднээс шалтгаалах билээ.  Үүнээс хамаарч тухайн адууны амжилтанд нөлөөлөх юм.

Өвөл морьны ажлыг болж өгвөл эрт үдээс өмнө хоолон дээр ажил хийж хөлөрсөн адууг хөлсийг нь хатаахдаа үдээс хойш нар буцах үед нэмнэж биеийн дулааныг хадгалах хэрэгтэй яагаад заавал гэжүү? хөлс өдрийн наранд бүтэн хатаж амжихгүй бөгөөд одоо үед бүх уяачид хөдөлгөөн багатай хашаанд моридоо тэжээж байгаа учир нэмнэх заалшгүй шаардлагатай дулаан энергээ хадгалж морьны хөлс бүрэн хатаж өглөө ажилсан булчин суларч морины бие тав тухтай амрах хоол шингэц сайжрах гээд олон давуу талтай байдаг.

 Мөн хатгалгаа бусад эмгэгээс урьдчилан сэргийлж чадах юм. Мөн Ялангуяа одоо үед цэвэр азрагатай, цэвэр азраганы төлтэй хүмүүс их болсон учир хөрс нимгэн адууг нэмнэх нь зүйтэй гэж бодлоо.

Нэмнээгүйгээс болж ямар эхсдэл үүсэж болох бэ? сэтгэгдэл хэсэгт та бүхэн хуваалцаарай

Өвлийн нэмнээ ямар байх шаардлагатай бэ?

Өвлийн нэмнээ чийг сайн шингээдэг хөнгөн байх гэдэс хэсгээр бүрхэсэн байх хэрэгтэй хамгийн тохиромжтой мятрал бол ноос ноосон мятрал чийг сайн шингээж дулаан энерги сайн хадгалдаг байна.

та бүхэнд амжилт хүсье хар бараан хов живээр тархиа цэнэглэж байхаар мэддэг бүхнээ хуваалцаж ярилцаж орчин үеийн адуу арчилгаа шинжлэх ухаанд батлагдсан онолыг хэрхэн монголын уламжлалт бэлчээрийн адуу малалгаатай хослуулж хурдан адууны амжилтыг бэртэл гэмтэлгүй тогтмол байлгах талаар цаашдаа санаа бодлоо хуваалцхыг хичээнээ. Мундгууд нь нэмээд сэтгэгдэл хэсэгт санаа бодлоо хуваалцаж цааш бусаддаа түгээж өгөөрэй.

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button