БУСАДДэлхийСОНИН ХАЧИН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргийг андуурав.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор эхэлсэн.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг андуурчээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчдэд Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагчтай уулзсан хэмээн ярьсан байна.

Гэвч түүний уулзсан хэмээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан нь 2018 оны наймдугаар сард, 80-н насандаа таалал төгссөн.

Тэрээр 1997 онд НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 2006 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан юм.

Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр ч удаа солигдсон бөгөөд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Антониу Гутерриш НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 

Related Articles

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button